6.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл энэ оны хоёрдугаар сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 6.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 5.4 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 103.4 сая төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг байна. 

Газрын тосны газар нийт 16.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 16.2 тэрбум төгрөг, бусад орлого 308.4 сая төгрөг байгаа аж. Уул уурхайн сайдын багцын орлогоор нийт 23.4 тэрбум төгрөг Улсын төсөвт төвлөрсөн байна. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button