“U23” насныхан Азийн АШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо хийнэ

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг 23 хүртлэх насны Азийн АШТ ирэх жил Катар улсад болно. Тус тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 23-31-нд  болохоор төлөвлөгдсөн.

Монголын Үндэсний шигшээ баг “J” хэсэгт БНХАУ, Лаос, Сингапуртай таарсан бөгөөд хэсгийн бүх тоглолтууд Лаост 27-31 хооронд болох гэж байна. Манайхан 27-нд буюу маргааш хэсгийн тэргүүн шигшээ БНХАУ-тай тоглох юм. Харин дараа нь  29, 31 нд Лаос, Сингапуртай тоглох юм.

 

Хэсгийг толгойлсон шигшээ баг шөвгийн 16-д шууд шалгарах бол хоёрдугаар байраар шалгарсан 10-н шигшээн хооронд play-off болж  тав нь Катарыг зорих эрхээ авах учиртай. 

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button