Тендерийн урилга
ХХБ-ны хэрэгцээнд АТМ терминал төхөөрөмжийг нийлүүлэх байгууллага сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.
Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байх.
- Энэ чиглэлээр үйл ажиллагаагаа 3-с дээш жил явуулсан
Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)
- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
- Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ,тээврийн зардал, г.м)
- Нийлүүлэх хугацаа
- Баталгаат хугацаа
- Засвар үйлчилгээний нөхцөл
- Төлбөрийн нөхцөл
- Тендерийн материалын үнэ төлсөн баримт
- Бусад холбогдох мэдээлэл
Жич:Тендерийн материалыг худалдах үнэ30,000 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.
Уг тендертэй холбоотой, холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу.
Та бүхэн холбогдох материалаа 2015 оны 04-р сарын 08-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.
ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.
Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс,гар утас:99091260, утас:331133, дотуур утас:1490, имэйл:[email protected])-тэй холбогдоно уу.