Байгальд ээлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжийн талаар форум болж байна
JCI Монгол байгууллагын санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимтай хамтран өнгөрсөн онд “Хотын шийдэл” форумыг “Замын түгжрэл” сэдвээр амжилттай зохион байгуулсан.
Форумын үндсэн зорилго нь нийслэл хотод тулгамдаад буй суурь асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэгээр нөлөөлөх, залуучуудыг уриалж идэвхжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагууд судлаачдын, үзэл бодол, санал хэлэлцүүлгийн нэгдсэн индэр бий болгох явдал байсан бөгөөд форумд оролцогчдоос “Нэг асуудал, нэг туршлага, нэг шийдэл” уриандор тодорхой шийдлүүд дэвшүүлхийг хүссэн. Үүний үр дүнд богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлж болохуйц шийдлүүд хэлэлцэгдсэн юм.
Харин өнөөдөр Хотын шийдэл төслийн хүрээнд JCI Монгол байгууллага Зам тээврийн яам, “Зам тээврийн хүрээлэн” ТББ, “ITS Korea”, Норвегийн улсын аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран “Тээврийн ухаалаг систем, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломж хэрэгцээ” сэдэвт форумыг зохион байгуулж байна.
Тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлсэн бусад орны туршлага, манай улсад үүсээд байгаа хэрэгцээ шаардлага, хэрэгжүүлэх арга замын талаар хамтран хэлэлцэх, шийдлийг олоход тус форумын зорилго чиглэгдэх аж.
olloo.mn