“СБЛ Хасын хүлгүүд” баг хагас шигшээд шалгарлаа
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Супер лигийн плей-оффын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Улирлыг тэргүүлсэн “SBL Хасын хүлгүүд”, наймдугаар байраар шалгарсан “Хан талстын ирвэсүүд" плэй-оффт өрсөлдөхөөр шалгараад байсан билээ. Цувралын эхний хоёр тоглолтод Хүлгүүд хожоод байсан бол өчигдөр гурав дахь тоглолт боллоо. Тоглолт 105:104 онооны харьцаагаар Хүлгүүдийн хожлоор өндөрлөж, цувралыг 3:0-ээр тэргүүлэн хагас шигшээд шалгарлаа.
Б.Сансар
olloo.mn