Гацууртын ордын хувь хэмжээг тогтоох хэлэлцээг хийж байна
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээг хийж байгаа юм байна. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК- тай тус ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээг хийх ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулжээ.
Тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор Уул уурхайн сайдын тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Одоогоор тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийх бэлтгэл ажлын хүрээнд хууль эрх зүй, эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалт, технологийн шат дамжлагууд зэрэг ажлууд дээр дүн шинжилгээ хийж байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ.
Г.Сүрэн
olloo.mn