Америкийн цэргийн албан хаагчдыг устгахыг уриалав

“Лалын улс” алан хядах байгууллагынхан Америкт амьдарч байгаа үзэл бодол нэгтнүүддээ хандан АНУ-ын армийн албан хаагчдыг тусгайлан устгахыг уриалсан байна.

 

Нэн түрүүнд амь насыг нь хөнөөх ёстой гэж үзсэн 100 хүний нэрсийн жагсаалт, хаяг зэргийг тусгай сайт дээр гаргасан тухай Германы “dpa” агентлаг мэдээлж байна.  Эдгээр 100 хүнийг Сири, Ирак, Йемен дэх “Лалын улс”-ын хүмүүст цохилт өгсөн гэж буруутгаж байгаа юм байна. Тус бүлэглэлийн хакеруудын хэсэг нь Америкийн армийн серверийг эвдэн орж энэ 100 хүний талаарх мэдээллийг цуглуулсан гэж мэдэгдсэн юм.

 

Харин Америкийн Батлан хамгаалах яам, Холбооны мөрдөх товчооны мэргэжилтнүүд алан хядагчид ямар ч сервер эвдэж нэвтрээгүй, олон нийтийн сүлжээ гэх мэт нээлттэй эх сурвалжуудад байсан мэдээллийг цуглуулан нэгтгэсэн төдий гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: “Deutsche welle”.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button