Д.Эрдэнэбат: Монгол Улс импорт давамгайлсан, гаднаас хараат хэвээр байгаа гэв

Өнөөдрийн сайдын 30 минутын уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцлоо. Тэрбээр энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар дотоодынхоо нөөцөд тулгуурласан нефтийн үйлдвэр барих асуудлыг оруулж, тогтоол батлуулах гэж байгаа талаар мэдээлэл өглөө. 

Засгийн газраас хаана үйлдвэр барих, хэдэн үйлдвэр  барих асуудлыг тодорхой болгож, ТЭЗҮ, байгаль орчны  үнэлгээг хийх  Ажлын хэсгийг Аж үйлдвэрийн яамнаас байгуулах юм байна. Мөн 2020 он хүртэл экспортыг найман тэрбум долларт  хүргэж, импортыг 4 тэрбум долларт барьчихвал  үнийн өсөлтийн тухай, валютын савлагааны тухай, ажлын байрны хомсдолын тухай  ярихааргүй болно гэв.

Түүнчлэн Монгол Улс өнөөдрийг хүртэл импорт давамгайлсан, гаднаас хараат хэвээр байгааг онцолсон. Тухайлбал  хүнсний хэрэглээнийхээ 7.3 хувь буюу 383 сая ам.долларыг гадаадаас авч хэрэглэж байгаа аж. Сайдын мэдээлснээр  1.7 сая ам.долларын сүү, сүүн бүтээгдэхүүн,  хуурай сүүг 19 сая ам.доллараар худалдан авч байгаа аж.

Харин нийт экспорт 5.7 тэрбум ам.доллар байгаагийн 81.8 хувь нь буюу  4.7 тэрбум ам.доллар нь уул уурхайгаас түүхийгээр гаргаж буй бүтээгдэхүүн  эзэлж байгаа талаар хэллээ. Үүний гол шалтгаан нь үйлдвэржилтийн тогтворгүй  бодлоготой холбоотой гэв.

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button