Консулын зарим ажилтныг эргүүлэн татахаар болжээ
Гадаад хэргийн яамнаас Дипломат төлөөлөгчдийн газруудад дотоодын аудитын хяналт шалгалт хийжээ. Энэ хүрээнд Дотоод аудитын ажлын хэсэг Бээжин хотноо ажиллан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст ажиллажээ.
Энэ үеэр тус консулын газар санхүүгийн болон бусад нэлээд зөрчил илэрсэн байна. Тиймээс хууль тогтоомжийг зөрчин, ажилдаа хариуцлагагүй хандсан ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудахаар болжээ.
Г.Сүрэн
olloo.mn