Хоёр бүсэд нефть боловсруулах үйлдвэр барина
Өөрсдөө нефтьтэй хэрнээ боловсруулах үйлдвэргүй цорын ганц орон бол Монгол Улс юм. Тиймээс нефть боловсруулах үйлдвэр барих нь Монгол Улсын стратегийн хамгийн том асуудал билээ. Энэ хүрээнд нефть боловсруулах үйлдвэр барих Засгийн газрын тогтоолыг батлуулжээ. Засгийн газрын тогтоолоор байршил, үйлдвэрийн тоог баталсан байна. Тодруулбал, говийн бүсэд хоёр сая тонн хүртэлх хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг гаргасан байна.
Мөн зүүн бүсэд нефть боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн байна. “Хэрэв импортын шатахууны асуудлыг шийдвэрлэж чадахгүй юм бол валютын ханшийн савлагаанаас гарч чадахгүй” гэдгийг Аж үйлдвэрийн сайд онцоллоо. Тиймээс дээрх нэр дурдсан байршилд боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарсан нь цагаа олсон алхам хэмээн үзэж байна гэлээ.
Нефть боловсруулах үйлдвэр барьснаар ам.долларын ханшийг бууруулах боломжтой гэв. Тиймээс 2020 он гэхэд ямар Засгийн газартай байх нь сонин биш гагцхүү боловсруулах үйлдвэртэй болох нь чухал гэлээ. Үүнээс гадна 2020 он гэхэд импортыг дөрвөн тэрбум ам.долларт барьснаар гадаад худалдааны тэнцэл эерэг гарах нөхцөл үүснэ гэв.
olloo.mn