“Бидний бахархал-бидний ирээдүй” тойрон аялал боллоо
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 90 жил, Сүхбаатар дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас олон ажил зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдөр дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн эрэгтэй сурагч нарт эр цэрэг, эх орноороо бахархах, иргэнлэг, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Бидний бахархал-бидний ирээдүй” тойрон аялалыг зохион байгуулав.
Энэ үеэр ерөнхий боловсролын ахлах ангийн эрэгтэй сурагчдаас сонгон шалгарсан сурагчдыг Зэвсэгт хүчний 084,124, 065, 032 дугаар ангийн үйл ажиллагаа, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч, офицер ахлагч нарын өдөр тутмын ажил байдалтай танилцаж, хүндэт харуулын үзүүлэх тоглолт, буу зэвсэгийн үзэсгэлэнг үзэж сонирхож хүндэт харуулын цэргүүдтэй дурсгалын зураг татуулсан байна.