ШӨХТГ иргэдийг хохироож буй СӨХ-ийнхөнтэй уулзана
ШӨХТГ, үүргээ биелүүлдэггүй, иргэдийн эрх ашгийг байнга зөрчиж байдаг СӨХ-үүдтэй тэмцэхээ илэрхийлээд байгаа билээ. Иймээс ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 28, 29-ны өдөр Чингэлтэй болон Баянгол дүүргийн СӨХ-үүдийн үйл ажиллагаатай танилцах гэнэ.
Тэрхүү байгууллагууд нь тухайн орон сууцууддаа айл оруулчихаад байрных нь гэрчилгээг өнөөг болтол өгөөгүй, цэвэрлэгээ, засвар, гадна талбай ашиглалт нэрээр оршин суугчдаас үндэслэлгүйгээр мөнгө татдаг зэрэг асуудалтай гэнэ. Иймээс ШӨХТГ энэхүү зөрчлүүдтэй газар дээр нь танилцаж, оршин суугчидтай уулзахаас гадна зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах ажээ.
Г.Уянга
olloo.mn