Осол гарах үед хоёр нисгэгчийн нэг нь онгоцны бүхээгт байхгүй байжээ

Ийм мэдэгдлийг Франц дахь Альпийн нуруунд сүйрсэн А320 онгоцны хар хайрцгийг тайлж уншсан мэргэжилтнүүд хэлжээ.

 

 Сүйрлийн талаар мөрдлөг явуулж байгаа Францын мэргэжилтнүүд онгоцны нисгэгчдийн яриаг тайлан уншсаны дараа ийм мэдэгдэл хийжээ. Мөрдөн байцаагчдын хэлж байгаагаар тодорхойгүй шалтгаанаар нисгэгчийн бүхээгнээс гарсан нисгэгч буцаж бүхээгт орохын тулд хаалгыг тогшиж, мөн эвдэх гэж удаа дараалан оролдож байгаа дуу чимээ, ярианы бичлэгийг олж сонссон байна.

 

Эх сурвалж: “Deutsche welle”.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button