10 хүнийг юунаас болж хордсоныг шинжилж байна

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 22-р хороонд оршин суудаг нийт 10 хүн хоолны хордлогот халдварт өртсөн байна. Тэрээр гуравдугаар сарын 23-ны орой гэрийн ойролцоох дэлгүүрээс өндөг авч, хоол хийж иджээ. Уг хоолыг нийт 10 хүн идсэнээс 9 хүнд дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.

Одоогоор найман хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг хүн өрхийн эмчийн хяналтад байна. Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, эмнэлзүйн зовиурууд багасчээ.

Хоол идсэн 10 хүнээс сорьц цуглуулж, ХӨСҮТ-ийн нян судлалын лабораторид шинжилж байна. Мөн Баянгол дүүргийн МХГ-ын эрүүл зүйн нян судлалын лабораторид идсэн хоолны үлдэгдлийг шинжилж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button