Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа
НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд боллоо. Хуралдаанаар Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай болон тус хотуудын захирагчийг сонгох сонгууль зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс уг асуудлаар тав хоног завсарлага авах хүсэлт гаргав. Ийнхүү тус эвслээс гаргасан хүсэлтийн дагуу хуралдааныг хойшлуулж, ирэх сарын 3-нд дахин хэлэлцэхээр товлолоо.
Г.Уянга
olloo.mn