Хүний эрхтний наймааг хориглох гэрээнд Европ нэгдлээ

Хүний эд, эрхтний наймаа хийх, тухайн эрхтнийг тээгчийн хүсэл, зоригийн эсрэгээр эрхтнийг авч наймаалахыг хориглосон гэрээнд Европын 14 улс нэгдлээ. Энэхүү гэрээний дагуу хүний эрхтний хууль бус наймааг хориглохоос гадна ийм наймааны золиос болсон хүмүүс нөхөн төлбөр авах боломжийг хуульчлан баталж өгчээ.

 

Энэхүү гэрээнд Албани, Бельги, Грек, Их Британи, Итали, Люксембург, Молдав, Норвеги, Австри, Польш, Португали, Испани, Чех, Турк зэрэг орнууд нэгджээ. Цаашид энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж үйлчилж эхлэхийн тулд тус гэрээнд нэгдсэн таван улсын парламент баталгаажуулах шаардлагатай.

 

Европын холбооны зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Турбьерн Ягланд хүний эрхтний наймааг дэлхий дээрх хамгийн бузар арилжааны хэлбэрийн нэг гээд энэхүү гэмт бизнесийн жилийн ашиг 1 тэрбум евро хол давуу гардаг гэдгийг онцолсон байна. ДЭМБ-ын гаргасан мэдээнээс үзвэл жилдээ 10 мянга гаруй хүний эд, эрхтнийг хууль бусаар наймаалан шилжүүлэн суулгадаг аж.

 

Эх сурвалж: “Deutsche welle”.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button