Тендерийн урилга
Гүйцэтгэх ажил: АТМ терминал төхөөрөмжийг нийлүүлэх
Тендерт үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байгууллага оролцох ба дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
- Компанийн танилцуулга, нотариатаар баталгаажуулсан гэрчилгээний хуулбар
- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
- Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, тээврийн зардал, г.м)
- Нийлүүлэх хугацаа,баталгаат хугацаа
- Засвар, үйлчилгээний нөхцөл
- Төлбөрийн нөхцөл
- Тендерийн материалын үнэ төлсөн баримт
- Бусад холбогдох мэдээлэл
Уг тендертэй холбоотой хийж гүйцэтгэх ажлын мэдээлэл болон холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!
Та бүхэн холбогдох материалаа 2015 оны 04-р сарын 08-ны өдрийн 17:00 цагхүртэл Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 7, Бага тойруу 12 хаягт байрлах Худалдаа, хөгжлийн банкны Төв байрны ресепшинд, ХХБ-ны “Тендерийн хороо”-нд гэж хаяглан битүүмжилж ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.
Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс,гар утас:99091260, утас:331133, дотуур утас:1490, имэйл:[email protected])-тэй холбогдоно уу. Зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.
Жич:Тендерийн материалыг худалдах үнэ30,000 төгрөгийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.