200 кг зэсийг улсын хилээр нууж нэвтрүүлэхийг завдав
Дорноговь аймаг дахь Ханги боомтын гарах чиглэлд энэ сарын 26-ны өдөр зорчин явсан иргэн О 20-58 ДУА дугаарын УАЗ маркын автомашины шаланд нуувч болгон бэлтгэсэн сав, нөөц дугуйнд 200 кг зэс тээвэрлэж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Энэхүү зөрчлийг тээврийн хэрэгслийн шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч Н.Тайванжаргал илрүүлжээ. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байна.
Ами
Olloo.mn