2017 он гэхэд сүүлчийн америк цэрэг Афганистаныг орхин гарна

Афганистаны Засгийн газрын хүссэний дагуу АНУ нь Гиндукушийн уулс дахь цэргийн баазаас цэргээ гаргах явцыг түр хугацаагаар удаашруулах болсон байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Обама Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай хийсэн уулзалтын дараа мэдэгджээ. Ингэснээр 2015 оныг дуустал Афганистаны газар нутаг дээр Америкийн 9800  цэргийн албан хаагч үлдэнэ.

Үүнээс өмнө  Америк  Афганистанд 2015 оныг дуустал 5000 орчим цэргийн албан хаагч байлгах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан юм. Ийм хэдий ч анхны төлөвлөгөөний дагуу сүүлчийн америк цэрэг 2017 он гэхэд Афганистаныг орхин гарна.

 

Эх сурвалж: “Deutsche welle”.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button