Даамын УАШТ-ийг Их мастер Д.Эрдэнэбилэг тэргvvлж байна
100 буудалт даамын УАШТ-ний шигшээ тоглолт Баянзvрх дvvрэгт байрлах “Бадмаараг” төв дээр болж байна. Эрэгтэйчvvдийн 40 дэх, эмэгтэйчvvдийн 27 дахь удаагийн УАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бvр 14 тамирчин тойргийн журмаар тоглож байна. Тэмцээний сvvлийн өрөг энэ сарын 27-ны өдөр болж, медалтнууд тодрох юм.
Тэмцээнийг есөн өргийн дараах байдлаар эрэгтэйчvvдээс их мастер Д.Эрдэнэбилэг 14 оноогоор тэргvvлж байгаа бол спортын мастер Ц.Отгонбилэг (14 оноо), дэлхийн даамын холбооны мастер С.Даваадорж (13), Р.Манлай (11), их мастер Г.Ганжаргал(11) нар II-V байрт бичигдэж байна.Эмэгтэйчvvдийг спортын мастер Б.Нандинцэцэг 14 оноогоор тэргvvлж, спортын мастер М.Одгэрэл(13), Г.Хэрлэнмөрөн(12) оноогоор удаалж байна.Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр 10-р өрөг, маргааш 11, 12-р өргийн тоглолт болох юм. Харин ирэх баасан гаригт 13 дахь өргийн тоглолт болсноор Улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх юм. Тэмцээний хаалтын ажиллагаа гуравдугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагаас болно. Тэмцээнээс шалгарсан тамирчдыг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдvvлэх юм. Манай улсаас өнгөрсөн жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд их мастер Эрдэнэбилэг алт, Ганжаргал мөнгөн медаль хvртсэн. Тэд энэ амжилтаараа ирэх 11 дvгээр сард Голланд улсад болох насанд хvрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр болжээ.
Өглөөний сонин