Залуус цагийн ажил хийх хүсэлтэй байна
Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж дээр өдөр тутам 50-70 ажил хайгч ирдэг бөгөөд пүрэв гараг бүрийн 13:00 цагаас болдог цагийн ажил хайгчдад зориулсан “Парт Тайм” чиглүүлэх сургалтанд оролцогчдын тоо долоо хоног бүр нэмэгдсээр байна.
Энэ удаагийн сургалтанд МУИС, ШУТИС, Их засаг, Идэр , Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан залуус хамрагдсан ба эрхэлсэн ажилтай ч цагийн ажил хийж нэмэлт орлого олох хүсэлтэй залуучууд ирсэн нь олзуурхууштай байлаа. Цагийн ажил хайж ирсэн залуус цагийн ажлын цалин хөлс, хэрхэн хийх вэ талаар мэдлэг, мэдээлэл хомс байдаг учраас ажил хайгчдад зориулсан чиглүүлэх сургалт зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн сургалтаар:
• Цагийн ажлын хөлс
• Цагийн ажил хайгчдад өгөх зөвлөмж
• Цагийн ажлыг хэрхэн хайх вэ
• Хувь хүний цаг төлөвлөлт
• Цагийн ажилтны дэвтэр
• Байгууллагын хүний нөөц, менежерүүд ихэвчлэн юуг хардаг талаар зөвлөгөө ойлголт өгчээ.