Улаанбурхан өвчний сэжигтэй 135 тохиолдол бүртгэгджээ
![](/wp-content/uploads/upload/news/large/olloo_mn_1427444936_hald.gif)
Халдварт өвчний мэдээллийг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
Улаанбурхан өвчний мэдээ:
Энэ сарын 26-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүрэгт өвчний сэжигтэй 135 тохиолдол бүртгэгдсэнээc 50 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Мөн Өмнөговь аймагт 19 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 8 хүн лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Томуу, томуу төст өвчин:
Улсын хэмжээнд 169.970 хүн амбулаториор үйлчлүүлсний 8,743 нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувиарр бага, 10,000 хүн амд 31.7 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 1.7, өмнөх оны мөн үеэс 15.5 тохиолдлоор бага байна.
ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит 115 сорьц хүлээн авч шинжлэхэд таван сорьцод хүний метапневмовирус, нэг сорьцод аденовирус, нэгсорьцод энтеровирус, 1 сорьцод коронавирус тус тус эерэг тодорхойлогджээ.
Г.Уянга
Olloo.mn