Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарсан зөвлөгөөн зохион байгуулав
2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүрэг дэх тойргийн Прокурорын 4 дүгээр газрын санаачлагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Багахангай дүүрэг дэх Цагдаагийн тасаг, Төв аймгийн Цагдаагийн газар, Эрдэнэ, Баян сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдав.
Тус зөвлөгөөнөөр зам тээврийн осол, хэргийн улмаас учирч буй хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр албадын хамтын ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.