Босоо хөх Монголынхон охидын биеийг үнэлүүлдэг байсан гэв

“Босоо хөх Монгол” ТББ-ынхан охидын биеийг үнэлүүлэх үйл ажиллагаанд оролцож хувь авдаг хэмээн “Ногоон хас байгаль хүмүүн нийгэмлэг”-ээс  хэллээ. Тэд үүнийг баталгаажуулсан дүрс бичлэгээ цагдаагийн байгууллагад өгч шалгуулна гэв.  

Тус нийгэмлэгийн гишүүд 17 саунд шалгалт хийсэн бөгөөд тэдний долоогийнх нь хамгаалалтын ажлыг "Босоо хөх Монгол" бүлгэмийнхэн хариуцаж байсан, шалгалт хийсэн хүмүүсийг утсаар байнга сүрдүүлж байсан гэлээ. 

Түүнчлэн "Босоо хөх Монгол" бүлгэмийн хамгаалалттай долоон саунд хүний наймааны шинж чанар бүхий үйл ажиллагаа явуулж, монгол охидыг гадаад болон дотоодын иргэдэд худалдаалан биеийг нь үнэлүүлдэг байсан нь баримттай байгаа гэв. 

Г.Сүрэн

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button