Оросын талд зорчих зөвшөөрлийн бичиг олгоно уу гэсэн хүсэлт илгээжээ
ОХУ-руу зорчих 8-аас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн бичгийн нөөц дууссантай холбогдуулан түр хязгаарлалт хийжээ. Тиймээс үүнтэй холбогдуулан Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага зөвхөн Улаанбаатар-Улаан Үүд, Сүхбаатар-Хиагт чиглэлийн тогтмол маршрутын автобус, галт тэргээр эсвэл 8-аас доош суудалтай автомашинаар ОХУ-руу зорчиж болохыг үүгээр мэдэгдэж байна.
Жуулчин тээврийн эрх бүхий байгууллагын том оврын автобусанд мөн адил зөвшөөрөл олгох боломжгүй болсон тул төлөвлөсөн аяллаа түр хойшлуулахыг та бүхнээс хүсч байна.
Зам, тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд нэмэлт зөвшөөрлийн бичгийг олгож өгөх хүсэлтийг тавиад байгаа. Оросын талаас зөвшөөрлийн бичгийг ирүүлэх хүртэлх хугацаанд байнгын бус зорчигч тээврийн зөвшөөрлийг 2015 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн олгох боломжгүй болсон тул иргэдээсээ хүлцэл өчиж байна. Нэмэлт зөвшөөрлийн бичгийг хүлээн авсан даруйд мэдэгдэх болно" гэжээ.
Olloo.mn