Сүхбаатарт гарсан түймэр Мэнэнгийн талд хүрчээ
Сүхбаатар аймгийн Тосон хэмээх газарт гарсан түймэр одоо хүртэл унтраагүй байгаа бөгөөд түймэр дамжаад Дорнод аймгийн нутаг дамнан асаж, Мэнэнгийн тал хүрээд байгаа аж.
Уг түймрийг салхины хүч их байгаагийн улмаас унтраахад хүндрэл учраад байгаа талаар гал түймэртэй тэмцэх албаны хүмүүс хэлж байна.
Түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн хоёр машинтай, 22 хүн, Сүхбаатар сумаас 54 хүн, мөн Дорнод аймгийнхан ажиллаж байгаа юм байна.
Г.Сүрэн
olloo.mn