Өдөртөө 11-13 градус дулаан байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байна.

2015 оны 03 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын сав газраар 0-5 градус, Олон нууруудын хөндийгөөр болон Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Улз, Халх голын сав газраар 8-13 градус, говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 11-13 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button