Монгол Улс зуны цагийн тоололд шилжлээ
Засгийн газар хуралдаж энэ сарын 27-28-нд шилжих шөнө “цаг урагшлуулах” шийдвэр гаргасны дагуу өнгөрөгч шөнө цагийн тоолол нэг цагаар урагшиллаа.
Энэ нь 10 жилийн дараа хийж буй өөрчлөлт аж. Монгол улс анх 1960 онд "цаг урагшлуулах" зохицуулалт хийж байжээ. Үүнийг 1999 онд хүчингүй болгоод 2001 онд дахин сэргээсэн байна.Ингээд 2005 онд дахин хүчингүй болгосон байдаг аж.
Ийнхүү 10 жилийн дараа дахин сэргээж цаг урагшлуулах зохицуулалт хийлээ. Ингэж зохицуулалт хийснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна. Манайхаас гадны дэлхийн 70 гаруй улс зуны цагийн тоололд шилжжээ. Хэрвээ та цагаа тааруулж амжаагүй байгаа бол зуны цагийн тооллоос нэг цагаар хоцорч байна гэж ойлгож болно.
Ами
Olloo.mn