​42 кг байгалийн улаан чулуу улсын хилээр нэвтрүүлэхийг оролдов

Байгалийн улаан чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг оролдсон тохиодлууд бүртгэгдсээр байна. Хууль зөрчигчдийн арга улам нарийсч, автомашины тээш, арын суудлыг засч, янзлан байгалийн үнэт чулуунуудыг хилээр нэвтрүүлэхийг оролдсоор байгаа юм.

Энэ сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл гарах чиглэлд улсын хилээр нэвтрэх гэж байсан иргэн Б 18-33 ӨМА улсын дугаартай Ланд-100 маркын автомашины ачаа тээш болон арын суудлын дор 42 кг байгалийн улаан чулуу нууж, хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлжээ.

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button