Я.Батсуурийн бие муудаж, эмнэлэгт хүргэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас цагдан хорьж шалгаж байгаа. Цагдан хорих хугацааг нь прокурорын газраас хоёр сараар сунгасан. Энэ хугацаа үргэлжилж байгаа. Тэгвэл түүний биеийн байдал муудаж, хорих ангийн эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өмнө "түүний биеийн байдал муу байгаа, батлан даалтад гаргамаар байна" хэмээн өмгөөлөгч нь прокурорт хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй юм.
Ами
Olloo.mn