Сам Уолш ирж, "гацсан" 6.5 тэрбум ам.долларын асуудлыг шийдвэрлэх үү
“Рио Тинто”-гийн захирал Сам Уолш Монгол улсад айлчлах талаар гадны хэвлэлүүд онцлон бичиж байна. Тэрбээр Оюу Толгойн ордын асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзалт хийх гэнэ.
“Оюу Толгой”-н хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт гацаж, маргаан дагуулаад байгаа. Энэ маргааныг эцэслэвэл 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдэх юм.
Сэм Уолш Оюу Толгойн уурхайд хүрэлцэн ирэх бөгөөд тэндээ Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзахаар болоод байгаа аж. “Рио Тинто”-гийн захирал өмнө нь 2013 онд Монгол Улсад айлчилж байсан. Гэхдээ энэ удаагийнх илүү үр өгөөжтэй, асуудлыг шийдвэрлэх айлчлал болно гэж онцолж байгаа аж.
Ами
Olloo.mn