Яамдууд жийп автомашинуудаа бусад байгууллага руу шилжүүлсэн зөрчил гаргажээ

Монгол Улсын 2015 оны төсвийг хэмнэх ажлын хүрээнд Төрийн өмчийн хорооноос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг яам, агентлагууд дэмжиж ажиллах шаардлагатай байгааг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт санууллаа.

100 км-т 16 литрээс илүү шатахуун зарцуулдаг том оврын авто машиныг төвлөрүүлэх Төрийн өмчийн хорооны даргын шийдвэрийг бүх яам, агентлаг, их, дээд сургуулиудад хүргүүлснээр 40 авто машин хурааж авсан байна.

 

Харин Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Худалдан Авах Ажиллагааны газар, ИНЕГ, УБЕГ, Цаг Уур, Орчны Шинжилгээний газраас бусад яам, агентлагууд Ерөнхий сайдын тогтоол, Төрийн өмчийн хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжихгүй байгаа аж.

 

Тодруулбал, Сангийн яам “Патрол” маркийн автомашинаа “ХАА-ын давхар даатгал” ХК-д балансаас балансад, Зам тээврийн яам болон Байгал орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам автомашинуудаа харьяа байгууллагууддаа үнэ төлбөргүй шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна.  Ийм эдгээр зөрчлүүдийг арилгах, цаашид ий дутагдал гаргахгүй байх талаар анхаарч ажиллахыг ЗГХЭГ-ын дарга анхааруулсан байна.

 

Ами

Olloo.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button