Гэр бүлийнхнээ “Үхрийн махан Стейк”-ээр дайлцгаая

Амралтын өдөр гэр бүлийнхнээ сайхан хоолоор дайлмаар байгаа биз. Тэгвэл үхрийн махан стейк хийх аргыг хүргэж байна. 

Орц:

– 250 гр үхрийн мах /хоёр хэсэг давтсан мах/

– цайны халбага нунтаг чинжүү

– хагас аяга цөцгий

– гич

– хоолны халбага дарс

– нэг хоолны халбага ногоон сонгино

– давс зэрэг орно 

 

Хийх арга: Үхрийн махаа давс болон нунтаг чинжүүгээр амтална. Дараа нь хайруулын тавгаа халааж, амталсан махаа 13-15 минут орчим шарна. Хагас болгох уу, гүйцэт болгох уу гэдэг нь таны сонголт. Үүний дараа жижиг саванд цөцгий, гич болон дарс зэргийг холино. Хольцоо халсан хайруулын тавгандаа хийж 1-2 минут бор өнгөтэй болтол нь зөөлхөн хутгана. Дээр нь давс хийж амтлаад сүмсээ бэлэн болгож байна. Амталж шарсан махан дээрээ бэлтгэсэн сүмсээ түрхэж, хүнсний ногоо, улаан лооль, өргөст хэмх зэргээр хачирлан өөрийн хүссэнээр чимэглэж идэж болно. Мөн шарсан үхрийн махыг улаан дарсаар даруулах нь тохиромжтой. Сайхан хооллоорой. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button