“Моnglia open-2015” тэмцээний эхний өдөр манайхан зургаан алтан медаль хүртлээ
Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг олон улсын А зэрэглэлийн “Mongolia open-2015” тэмцээн өчигдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ.
Тав дахь удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, Франц, Герман, Польш, Беларусь, Казахстан, Бразил гэсэн 12 орны 151 гаруй бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөж байгаа юм.
Ингээд тэмцээний эхний өдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр, Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг, Эрэгтэй: 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг-ын барилдаанууд болж медальтнууд шалгарлаа Энэ өдрийн зургаан жинд нь Монголын бөх түрүүлж төрийн дуулалаа эгшиглүүллээ.
“Mongolian open” тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрвөн удаа дараалан түрүүлж нэгэн дээд амжилтыг ийнхүү тогтоож байна.Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, П.Орхон нар хошой аварга болцгоолоо. Мөн Э.Бэхбаяр, Д.Хүдэрбулга нар энэ тэмцээнд анх удаа аваргаллаа
Харин өнөөдөр Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг, Эрэгтэй: 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын барилдаанууд болж шилдгүүд шалгарна.
olloo.mn