СӨХ-дын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гомдлыг сонсоно
Сүүлийн СӨХ-той асуудал ихээр гарах болсон. Тодруулбал орон сууцандаа ороод өчнөөн жил болж байхад байрных нь гэрчилгээг өнөөг болтол өгөөгүй, цэвэрлэгээ, засвар, гадна талбай ашиглалт нэрээр оршин суугчдаас үндэслэлгүйгээр мөнгө татдаг, СӨХ-дын төлбөр өндөр зэрэг санал гомдол ШӨХТГ-т байнга ирэх болжээ. Ингээд тус газраас СӨХ-дын үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас өнөөдөр 29-ны 15.00 цагт 24 дүгээр сургууль дээр иргэдтэй уулзаж СӨХ-үүдийн үйл ажиллагааны талаарх санал гомдлыг сонсохоор болжээ.
Б.Сансар
olloo.mn