Манайхан талбайн эзэн Лаостой тоглоно

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг 23 хүртлэх насны Азийн АШТ ирэх жил Катар улсад болно. Тус тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 23 нд эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 31-нд  өндөрлөнө.

Монголын Үндэсний шигшээ баг “J” хэсэгт БНХАУ, Лаос, Сингапуртай таараад байгаа билээ. Манайхан эхний тоглолтоо баасан гарагт БНХАУ-ын шигшээ багтай хийж 5:0-ийн харьцаагаар ялагдсан.  Харин өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Лоастой хийнэ. Лосын хувьд эхний тоглолтоо Сингапуртай хийж тэнцээд байгаа билээ. Харин манай шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо 31-нд Сингапуртай хийх юм.

 

Хэсгийг толгойлсон шигшээ баг шөвгийн 16-д шууд шалгарах бол хоёрдугаар байраар шалгарсан 10-н шигшээн хооронд play-off болж  тав нь Катарыг зорих эрхээ авах учиртай. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button