Зуны цагийн хуваарьт шилжлээ

Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 02.00 цагт Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшиллаа. Гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай асуудлыг хэлэлцэж баталсан юм.

 

Тиймээс өнгөрсөн шөнө цаг тоолол нэг цагаар урагшилж, улс орон даяар зуны цагийн хуваарьт шилжлээ. Манай улс анх 1985 оноос эхлэн зуны нарны цагийг ашиглахын тулд цаг тооллыг нэг цагаар урагшлуулж, намар нь буцаан ухрааж ирсэн байдаг. 1999-2001 онд завсарлаж, 2006 оноос энэ оныг хүртэл мартагджээ.

 

Урин дулааны улиралд цаг урагшлуулснаар байгалийн гэрлийг илүүтэй ашиглаж, эрчим хүч хэмнэнэ гэж холбогдох албаныхан тооцоолж байгаа юм байна.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button