Үндсэн хуулийг Н.Батбаяр, Р.Гончигдорж, Н.Батцэрэг нар өөрчилчихдөг юм биш
Энэ vгийг УИХ-д суудалгvй Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжvvлэгч нам, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Монголын либерал нам, Эх орончдын нэгдсэн нам болон "Эрс шинэчлэл" хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагууд дуу нэгтэй хэлж байгаа. Мөн тэдэнтэй саяхан АН-аас гарснаа зарласан Л.Гvндалай ч санал нэгтэй байгаагаа мэдэгдсэн.
УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд төрийн ордон эл хуль оргиж байгаа ч Монгол Улсын Vндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах vvрэгтэй ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн Н.Батбаяр, бvрэлдэхvvнд нь багтсан УИХ-ын гишvvн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лvндээжанцан, Л.Цог, С.Оюун нар саарал ордноос гарч, орсоор яваа нь харагдаж байгаа нь чухамдаа Vндсэн хуульд оруулах өөрчлөлтvvд чимээгvйхэн боловсруулагдаж байгаагийн илэрхийлэл гэлтэй.
Өнгөрсөн лхагва гарагт Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтдаг УИХ-ын дэд дарга Л.Цог парламентад суудалгvй намуудын төлөөллийг хvлээн авч уулзсан. Уулзалтын vед УИХ-ын дэд дарга Л.Цог, Vндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулиудад оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл хийхдээ Монголын парламентыг сонгодог хэлбэрт оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард тvмнээс сонгогддогийг болиулах, УИХ хоёр танхимтай байх зэрэг 15 асуудлыг Vндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах саналтай байгаагаа дуулгасан юм.
Мөн намын бүтэц ямар байх, намууд хатуу гишүүнчлэлтэй байх эсэх, УИХ-д суудалтай намуудыг төрөөс санхvvжvvлдэг болох зэрэг өөрчлөлтийг Улстөрийн намын тухай хуульд тусгуулах саналтай байгаагаа ч мэдэгдсэн. Энд сануулахад УИХ-ын дэд дарга Л.Цог Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Vндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах vvрэг бvхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан билээ. Хэдийгээр Vндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэг энэ сарын 9-ний өдөр ээлжит хурлаа хийж, энэ ажил ямар нэгэн байдлаар урагшилж байгаа мэт харагдавч УИХ-д суудалгvй улстөрийн намуудаас гадна иргэний хөдөлгөөнvvд одоогийн УИХ-д Vндсэн хуулийг өөрчлөх эрхзvйн чадамжгvй, ард тvмний олонхийн саналыг авалгvйгээр эцэг хуульд гар хvрэхийг зөвшөөрөхгvй гэдгээ янз бvрийн байдлаар илэрхийлсээр байгаа юм.
Тухайлбал Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат “УИХ эцэг хуулийг өөрчлөх ямар ч ёс суртахууны чадамжгvй” гэсэн байр суурьтай байгаа бол Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч “Ерөнхийлөгч болон УИХ аль аль нь ард тvмний илэрхийлэл болж чадахгvй байгаа тул огцрох ёстой” гэсэн байр сууриа хатуу хамгаалж байгаа. Мөн Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр “УИХ-ыг яаралтай тарааж, шинээр эмхлэн байгуулах шаардлагатай” гэдгийг сvvлийн өдрvvдэд байнга илэрхийлсээр байна. Гэтэл Vндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишvvн Р.Гончигдорж болон С.Оюун нарын мэдэгдэж байгаагаар тэд энэ хаврын чуулганаар амжиж Vндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдvvлэх зорилготой байгаа аж. Ер нь хуулиараа аль нэг намын эрх ашгийг Монголын төрөөс дээгvvр тавьж, ашиг сонирхлын зөрчил vvсэхээс сэргийлэх vvднээс Vндсэн хуульд оруулах өөрчлөлтийг 2016 оны УИХ-ын сонгуулиас дор хаяж зургаан сарын өмнө баталсан байх учиртай нь үнэн.
Гэтэл УИХ-ын намрын чуулган завсарлаж, залгуулаад Цагаан сар, эмэгтэйчүүд, цэргийн баярууд vргэлжилсээр тэртэй тэргvй ажлаа ёс төдийгөөр гvйцэлдvvлдэг Монголын улстөрчдийн тухайд Vндсэн хуульд өөрчлөлт оруулах амаргvй ажлыг сурснаараа цагийг нь тулган санд мэнд батлах нөхцөл vvсчихээд байгаа нь хэнд ч ойлгомжтой боллоо. Нөгөөтэйгvvр энэ ажлын хэсэгт 1992 онд Vндсэн хуулийг анхлан батлалцаж байсан Д.Лvндээжанцан, Л.Цог, Р.Гончигдорж, Н.Батбаяр, С.Баярцогт, Лу.Болд нараас гадна Д.Дэмбэрэл, С.Оюун, Н.Батцэрэг нарын УИХ-ын гишvvд болон цөөнх хоёр намын төлөөлөл багтаж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Vндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв vv гэдгийг судалж vзээд ийнхvv эцэг хуульдаа гар хvрэхээр зориглоод байгаа нь энэ юм.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн давын өмнө 1999-2000 он дамнуулан хийсэн “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг засч сайжруулах ажлаас Vндсэн хуулийн өөрчлөлтийг эхлэх нь зөв гэдэг дээр санал нэгдсэн гэсэн. Тэгэхдээ парламентын засаглалыг яавал илvv vр ашигтай, хvчтэй болгох чиглэлийн өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр эрх баригч АН, МАН-ын бvлгийн гишvvд санал нэгдээд байгаа. Хамгийн гол нь энэ удаа Vндсэн хуульд гар хvрэхдээ олон нийтийн санал асуулга явуулахгvйгээр тогтоод байгаа нь эцэг хуульдаа 2000 оных шиг дордуулсан өөрчлөлт хийхээр яарч байна гэх хардлагыг олон нийт болон 1992 онд энэ хуулийг батлалцаж явсан Ардын их хурлын депутатуудад төрvvлээд байгаа нь нууц биш. Тэгээд ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Vндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энэ хаврын буюу дөрөвдvгээр сарын тавны дотор эцэг хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулиа УИХ-д өргөн мэдvvлсэн байх учиртай.
Гэтэл долоохон хоногийн дараа эцэг хуульдаа амьдралд нийцтэй өөрчлөлт оруулах тухай санал дvгнэлтээ УИХ-д өргөн барьж амжина гэдэгт Монголын ард тvмэн, УИХ-д суудалгvй улстөрийн намууд огтхон ч итгэхгvй байгаа юм. Ялангуяа энэ чухал ажил цаг нь тулчихаад байхад ажлын хэсэгт багтсан дарга, гишvvд ойр ойрхон хилийн дээс алхан чухам ямар ажил амжуулж яваа нь мэдэгдэхгvй зугаалсаар байснаа гэнэтхэн ухаа орсон юм шиг нэг амьсгаагаар амжуулахаар муйхарлан дайрах нөхцөл бvрдчихлээ. Олон нийтийн зүгээс ирж байгаа хардлагын эхэнд ард нийтийн санал асуулга хийхээр яригдаж эхлэнгүүт УИХ-ын дарга яаравчлан захирамж гаргаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг томилсон, нөгөөтэйгөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулах цаг хугацаа нь эдийн засгийн хүндрэл, эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээ, элдэв баяр ёслол, наадамтай давхцахаар байгаа нь эргээд Монголын улстөрчид сурсан зангаараа зун болж хүмүүсийн анхаарал сарнисан үед буюу баяр наадмаар “болохгүй” зүйлээ хийх нь vv гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуулийг өөрчлөх нь гэсэн хардлага бий болж байгаа нь ойлгомжтой.
Одоогийн эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай хууль гэгчийг баталсан нь эцэг хуульдаа зоригтой гар хүрэх хуул эрх зүйн баталгаа гэлцээд байгаа. Гэхдээ өнөөдөр Монголд нүүрлээд байгаа засаглалын хямралаас гарах хамгийн боломжит гарц нь ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд зоригтой өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгтэй УИХ-ын гишүүдийн олонх нь санал нэгдэж байгаа ч Б.Чимид агсны эх барьж авсан энэ хуульд зоригтой, чадварлагаар гар хүрэх хууль эрх зүйн мэдлэг чадвар илт дутагдана гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. Эцэг хуульд гар хүрэх хэрэгтэй хэрэггүйн тухай удаан хугацаанд ярьсны эцэст ийнхүү энэ парламент өөрчлөлт оруулах гэж байна.
Хаврын чуулганаар амжиж төслийг оруулж ирэхээр улайрч байгаа нь цаанаа олон учир шалтгаантай. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хамгийн эхлээд 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн хор нөлөөгөөр Монгол Улсын их хурал 38-ийн тал буюу 19 гишүүн хууль батлах эрхтэй болчихсон зэрэг туйлын болчимгүй гажуудлуудаас эхлэх ёстой ч энэ талаар төдийлөн ярихгүй байна. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, өнөөдөр Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн 68 хувийн татварыг хэрхэн баталсан шиг УИХ хэдхэн популистын нөлөөнд автах боломжуудыг давын өмнө хаах учиртай ч Н.Батбаяраар ахлуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энэ тухайд ам нээхгүй л байна. Олон нийтийн зүгээс хамгийн их яригдаж байгаа өөрчлөлтүүдийн тоонд Засаг захиргааны нэгжийн тухай хууль, Сонгуулийн тухай хуультай холбогдох Үндсэн хуулийн заалтуудыг давын өмнө өөрчлөн сайжруулах асуудал орж байгаа. Мөн бүх шатны сонгууль нь намаар дамжиж байгааг өөрчилж, ард нийтийн дундаас шууд сонгуулиар гаргаж ирдэг тогтолцоонд шилжих гээд яриад байвал асуудал дуусахгүй. Өнөөдөр баруун Европын ихэнх хөгжилтэй орнууд хотын дар¬га болон бусад томоохон албан тушаалтныг ард нийтийн шууд сонгуулиар тодруулан гаргаж ирдэг нь жинхэнэ ардчилсан чөлөөт сонгуулийн бодит жишээ юм. Гэтэл энэ талаар эрхэм улстөрчид таг дуугүй л яваад байна. Ер нь Н.Батбаяр, Р.Гончигдорж, Н.Батцэрэг, С.Оюун, Л.Болд, С.Баярцогт нар юу л хийгээд байгаа бол доо.
Д.Энхтүвшин