"Жирэмсний хяналтын жишиг эмнэлэг" төслийн нээлт болно
09:00 цагт Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Эрчим хүчний салбар зохицуулах хорооны 19 дүгээр уулзалт "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болно.
10:00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордны танхимд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт сургалт зохион байгуулна.
11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болно. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн орон нутагт ажилласан тухай мэдээлэл хийнэ.
11:00 цагт Нийтийн тээврийн эрх нь зөрчигдөж байгаа контуктор, жолооч нарын төлөөлөл Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Уул уурхайн яам, МҮХАҮТ, Ашигт малтмалын газар, “Майнэкс Монголиа”, “Эрдэнэс Монгол”, Экспо Монгол” ХХК-иас хамтран зохион байгуулж буй “Мongolia Mining 2015” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд хэвлэлийн хурал зарлалаа. Тэрээр ирэх сарын 6-нд Эверестийг хоёр дахь удаагаа зорих гэж байгаа юм байна.
13:00-17:30 цагт Худалдан авах ажиллагааны газарт “Ерөнхий гэрээ нэвтрүүлсэн сайн туршлага” семинар зохион байгуулагдана.
13:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн X төвд нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогцолбор "Жирэмсний хяналтын жишиг эмнэлэг" төслийн нээлт болно.