Португалийн шигшээ баг хэсгээ тэргүүллээ

“Евро-2016” тэмцээнд оролцох хэсгийн урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр шөнө уг тэмцээний урьдчилсан шатны  "I"  хэсгийн Португал Сербийн шигшээ багуудын тоглолт явагдлаа. Португалчуудын хувьд Сербийг хожсон тохиолдолд хэсгээ тэргүүлэх боломжтой байсан юм. Ингээд тэд үүргээ сайн биелүүлж Карвалио, Коэнтрао нарын гоолоор  хожлоо. Ингэснээр тэд 9 оноотой болж "I" хэсгийг тэргүүлж эхэллээ. Харин Сербийн шигшээ баг нэг оноотой хэсгийн сүүл мушгисан хэвээр үлдлээ. Урьдчилсан шатны хэсгийн нэг, хоёрдугаар байранд бичигдсэн багууд “Евро-2016”-гийн эрхээ авах юм.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button