БНХАУ-аас авдаг ажиллах хүчний тоог нэмэх боломжгүй
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бvрэн эрхэт Элчин сайд Ван Шяолуныг хvлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Ван Шяолун “Танай яамны vvрэг хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой учраас тантай уулзаж санал солилцох хvсэлт тавьсан юм” хэмээгээд хоёр орны хооронд тогтоосон иж бvрэн стратегийн тvншлэлийн хvрээнд хэлэлцэж тохирсон асуудлуудыг бодитой болгох, тодорхой төсөл, буцалтгvй тусламж, зээлийн хөтөлбөрийг хэрэгжvvлэх нь хоёр орны эдийн засгийн харилцаанд онцгой ач холбогдолтой бөгөөд энэ хvрээнд холбогдох хэд хэдэн салбарын хамтын ажиллагааг сайжруулах, тvvний дотор ажиллах хvчний асуудал дээр илvv идэвхтэй ажиллах нь эдийн засгийн хямралтай өнөө vед нэн чухал байгааг онцолсон.
Мөн хоёр улсын Засгийн газар хооронд харилцан тохиролцсон, хамтран хэрэгжvvлж буй томоохон төсөл хөтөлбөрvvдэд ажиллах мэргэжилтэй ажилчдын асуудлыг онцгойлон авч vзэхийг хvслээ. Тэрбээр Хөдөлмөрийн сайдад БНХАУ-аас хуулийн дагуу авдаг ажиллах хvчний тоог нэмэгдvvлэх санал тавьж энэ чиглэлд хамтарч ажиллах хvсэлтэй байгаагаа уламжиллаа. С.Чинзориг сайд эдийн засаг хямралтай, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, дотооддоо ажилгvйдэл нэмэгдэж буй энэ vед БНХАУ-аас авдаг ажиллах хvчний тоог нэмэх боломж байхгvйг тайлбарлаад цаашдаа тус улсаас зөвхөн Боловсролын яамнаас нь олгосон мэргэжлийн vнэмлэхтэй, жинхэнэ мэргэшсэн ажилчдыг л авах бодлого барина гэдгээ хэллээ. Мөн Монгол Улс хөдөлмөрийн зах зээлдээ гаднаас ажиллах хvч авахдаа монгол ажилчдыг дагалдуулан ур чадвар эзэмшvvлэх шаардлага тавих замаар гадны ажиллагсдын тоог бууруулах ёстой гэж vздэгээ ч дуулгасан. Тvvнээс гадна хоёр улсын хооронд ажиллах хvч солилцож буй тогтолцоог ч өөрчлөх шаардлагатай хэмээгээд энэ тал дээр Монгол Улсад суугаа Элчин сайдтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.