Бие төлөөлөгч гишүүнтэйгээ барьцав уу

УИХ-ын гишvvн Г.Баярсайхан өнөөдрийн Шадар сайд У.Хvрэлсvхийн урдаас болдоггvй хуруу vзvvлж байж омголон гишvvний нударганы амтыг vзэж байсан удаатай. УИХ-ын чуулганы танхимын vvдэнд болсон тэрхvv нударганы дуулиан тэгсгээд намжиж, эрчvvдийн гар барилтаар дуусч байв. Тvvнээс хойш сvйдтэй хэл ам татлаагvй Г.Баярсайхан гишvvн өнгөрсөн оны төгсгөлөөр бас л хөөрхөн будлиан хутгалцаж, УИХ-ын чуулганы танхимд согтуухан залраатахсан билээ. “Фортуна” ахтайгаа хамт Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тvрvvлэн тэмдэглэчихсэн биш УИХ-ын даргын уурыг хvргэж, “Фортуна” ах нь танхимаас хөөгдөхдөө тулж, мань эр томоотой гэгч нь сууж харагдсан.

Эрхэм гишvvн ийнхvv хааяа нэг шуугиулаад байдаг бол сvvлийн vед тvvний бие төлөөлөгч, Чингэлтэй дvvргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Ганболд гэдэг сайн эрийн сураг гараад байх болов. Согтуугаар машин жолоодсон, Тагнуулын ерөнхий газар руу салаавч гарган орилж хашгирч агсам тавьсан гээд бие төлөөлөгч багагvй балагтай байгаа дуулдана. Эхний дуулиан нь дуусаагvй байхад дахин согтуугаар машин барин, осол гаргаж, бусдыг гэмтээсэн хэрэгтээ Эрvvгийн хуулийн 215.2 болон 216.2-оор гурав хvртэл хорих ялтай зvйл ангиар Эрvvгийн хэрэгт шалгагдаж байгаа аж. Гишvvнтэйгээ барьцалдсан бие төлөөлөгч ийм л нэг асуудалд орооцолджээ.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button