Улаан бурхан өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна
Улаан бурхан өвчин сүүлийн саруудад идэвхижиж, Улаанбаатарт 44 хүнд халдварлаад байгаа билээ. Тэгвэл энэ сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотын таван дүүргийн 102 хүнээс уг өвчний шинж тэмдэг илэрсний 36-гийнх нь онош улаан бурхан гэж батлагдаад байв.
Түүнээс хойш нэг өдрийн дотор 14 хүн нэмж өвчилсөн гэж ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Тодруулбал, нийслэлд 135, Өмнөговь аймагт 19 хүнээс өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр 58 нь улаан бурхны халдвар авсан нь тогтоогджээ.
Г.Уянга
olloo.mn