Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ батлагдсан түвшингээсээ нэмэгдсэн
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 24 дvгээр хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхvv, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаатай уулзаж дараах тодруулга ярилцлагыг авлаа.
Түүний тайлбарласнаар 2020 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх бүх төлөвлөгөө, төлөвлөлтийн ажлын зураг төсөл хийгдэж дууссан бөгөөд хэрэгжvvлэх ажил эхлээд явж байгаа аж.
-Нийслэлийн ИТХ-ын 24 дүгээр хуралдаанаар Улаанбаатар хотын 2015 оны төсөвт өөрчлөлт оруулан баталсан нь ямар зорилготой, товчхондоо ямар ач холбогдолтой юм бэ?
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа, Улсын Их Хурал, Засгийн газраас төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулах бодлого баримталж байгаа хэдий ч нийслэлийн 2015 оны төсвийн тодотголоор нийслэлийн төсвийн татварын бус орлогын боломжит бvхий л эх vvсвэрийг дайчилж, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг батлагдсан тvвшингээс нэмэгдvvлэхээр баталлаа.
Татварын бус орлогын гол эх vvсвэрийг газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтыг тодорхой байршлуудад зохион байгуулах, нийслэлийн өмчийн зарим барилга байгууламж, эд хөрөнгийг хувьчлах замаар бvрдvvлэхээр төлөвлөсөн.Хамгийн гол нь нийслэлийн зvгээс хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдvvлэхээр батал сан нь Улаанбаатар хотод томоохон бvтээн байгуулалтын ажлууд хойшид ч тасралтгvй хийгдээд явах боломжийг бvрдvvлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой юм.
-Та Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөний зураг төсөл хийгдэж дууссан гэлээ. Улаанбаатар хотын урьд өмнөх дарга нарын vед нэлээн хэдэн мастер төлөвлөгөө хийгдэж байсан санагдах юм. Тэдгээр төлөвлөгөөнvvд ер нь юу болсон юм бол. Одоогийн удирдлагуудын хийсэн төлөвлөгөө юугаараа өөр, давуу болсон бэ?
-Урьд өмнөх Улаанбаатар хотын удирдлагууд хотыг ирээдүйд хөгжүүлэх зорилтын хvрээнд хоёр удаа ерөнхий хөгжлийн төлөвлөгөө батлан гаргасан байдаг. Тэдгээр нь хөрөнгийн дутагдлаас болоод цаг хугацаа алдаж, хэрэгжихгvй байсаар 2012 оны намар хотын захирагч Э.Бат-Vvл тэргvvтэй одоогийн удирдлага ажил авч байсан.
Хамгийн сүүлд 2005 онд хийгдсэн төлөвлөгөөнд суурилж, Улаанбаатар хотыг 2020 он хvртэл хөгжvvлэх ерөнхий төлөвлөгөөний суурийг 2009 онд хийж байгаад гvйцээлгvй орхичихсон юм билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ ажилд хvч тавин ажиллаж гvйцээгээд УИХ-аар хуулийн тvвшинд батлуулж гаргасан. Тvvнийг баталснаар Улаанбаатар хот 2020 он хvртэл ямар тvвшинд, ямархуу байдлаар хөгжих хууль зvйн vндэслэлтэй баримт бичигтэй болсон гэж дvгнэж байгаа.
-Нийслэлийн нэмэгдүүлэн батласан төсвийн хөрөнгө оруулалтын талаар тодорхой тоо баримт дурдаж болох уу?
-Болно, болно. Хамгийн гол нь иргэдээ ажилтай, орлоготой байх бололцоо нөхцөлийг нэмэгдvvлэх нь хотын зvгээс барьж байгаа гол зорилго, зарчим юм. Улаанбаатар хотод 2014 оны дөрөвдvгээр улирлын байдлаар ажилгvй иргэдийн тоо 21.5 мянган хvн болж, 2013 оны мөн vеийн тvвшнээс 4.5 мянган хvнээр буюу 26.5 хувиар өссөн бөгөөд цаашид ч ажилгvй иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа юм.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хэрэглээний үнийн индексийн хэмжээ 8.5 – 9.0 хувьтай байгаа бөгөөд иргэдийн дунд цаашид орлогын эх vvсвэр нэмэгдэх, шинээр ажлын байртай болох гэсэн итгэл буурч байгаа, мөн хотод ядуурлын тvвшингийн хэмжээ буурахгvй байгаа судалгааны дvн гарсан тул энэ нөхцөл байдалтай уялдуулан төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдvvлэх замаар ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь бидний гол зорилго болоод байна. Бодит байдалтайгаа уялдуулан Жижиг, дунд vйлдвэрлэл, Бичил, бизнесийг дэмжих, Улаанбаатар – Орон сууц сан, нийслэлийн нийтийн тээврийг хөгжvvлэх хөтөлбөрvvдийн vйл ажиллагааг цаашид хэвийн тогтвортой явуулах санхvvгийн эх vvсвэрийг төсөвт тусгасан. Нийслэлийн төсвөөс 2015 онд Бичил зээлийн сангаас 15.2 тэрбум төгрөг, жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжих сангаас 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг иргэдийн хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжихэд зориулан зарцуулахаар болсон. Мөн нийслэлийн орон нутгийн төсвийн орлогын эх vvсвэрийг 2015 оны анхны батлагдсан тvвшнээс 101.3 тэрбум төгрөгөөр нэмэгдvvлж, 635.8 тэрбум төгрөг болгож баталлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг 79.6 тэрбум төгрөгөөр нэмэгдvvлж, 260.0 тэрбум төгрөг, урсгал зардлыг хэмжээг мөн 30.3 тэрбум төгрөгөөр нэмэгдvvлж 374.5 тэрбум төгрөгөөр тус тус баталсан байгаа.
-Нийслэлд 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнvvдийг салбар бvрээр танилцуулж өгөөч?
-За эхлээд хот байгуулалт, дэд бүтцийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтаас эхэлье. Улаанбаатар хотыг 2020 он хvртэл хөгжvvлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжvvлэх, ирэх онд хэрэгжvvлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнvvдийн бэлтгэлийг хангах зорилгоор шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сvлжээний зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх ажилд нийт 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулна.
Үүнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжvvлэхэд чиглэгдсэн Ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулахад 3.5 тэрбум төгрөг, шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сvлжээний зураг төсөв боловсруулахад 2.0 тэрбум төгрөг, газар чөлөөлөх, нөхөх олговорт 7.0 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл Гэр хорооллын дахин төлөвлөх, инженерийн дэд бvтцийг барьж байгуулахад 58 тэрбум 915.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
Үүнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, барилга угсралтын ажилд 40 тэрбум 315.8 сая төгрөг, Азийн Хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжvvлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн нэгдvгээр шатны ажил Сvхбаатар, Сонгино хайрхан дvvргvvдэд 18.0 тэрбум төгрөг, Налайх дvvргийн хоёрдугаар хорооны "Нарлаг" гэр хорооллын гадна шугам сvлжээний угсралтын ажилд 600.0 сая төгрөг тус тус төлөвлөсөн.
–Улаанбаатар хотын цэвэр, бохир усны гол шугамыг солих ажил үргэлжлэн хийгдэх vv. Ноднин зvvн тийшээ Кино vйлдвэр, Баянзvрх дvvргийн хойгуур инженерийн шугам сvлжээг солих шиг болсон л доо?
-Инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажил үргэлжлээд хийгдээд явна. Нийслэлд инженерийн шугам сvлжээний найдвартай ажиллагааг хангахад 20 тэрбум 437.2 сая төгрөгийг зарцуулж дараах инженерийн шугам сvлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гvйцэтгэнэ. Vvнд хорооллын доторх инженерийн шугам сvлжээний шинэчлэлт 10.2 км, ус хангамжийн шугамын шинэчлэлт 1.9 км, ариутгах татуургын шугамын шинэчлэлт 1.7 км шинээр хийгдэх бол бага оврын цэвэрлэх байгууламж нэгийг шинээр барина. Тvvнчлэн vерийн хамгаалалтын барилга, байгууламж шинээр 3.3 км-ыг байгуулж мөн одоо байгаагаа сайжруулна. Цахилгааны дэд станц нэгийг шинээр барьж байгуулна.
–Жилийн жилд яригддаг авто зам шинээр тавих, засвар арчлалтын асуудалд хэдэн тэрбумын хөрөнгө, мөнгө төсөвлөсөн бол?
-Авто замын салбарт нийслэлийн төсвөөс 53 тэрбум 514,8 сая төгрөг, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 30 тэрбум 944.2 сая төгрөг, нийт 84 тэрбум 459.0 сая төгрөгийг зарцуулна. Үүнд шинээр 20.7 км засмал зам тавина. Өргөтгөл, шинэчлэлт хийх авто зам нийт урт 30.65 км бол гvvр- 58 уртааш метр, авто замын нvхэн гарц 22 метр, замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио 15 цэгт хийгдэнэ. Мөн замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон хяналтын камер 10 цэгт шинээр байрлуулна.
-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ олигтой сайжрахгүй байгаа. Жишээлбэл Баянзvрх дvvрэгт 14, 68 гээд гурван ээлжээр хичээллэдэг сургууль нэлээн хэд байгаа. Энэ асуудалд ямар хөрөнгө оруулалт хийгдэх гэж байна?
-Боловсролын салбарт хөрөнгө оруулалт тасралтгүй хийгдэж, шинэ бүтээн байгуулалт өрнөсөөр байгаа ч байдал олигтой сайжрахгvй байгааг ойлгож байгаа. Энэ салбарт нийслэлийн төсвөөс 27 тэрбум 318,0 сая төгрөгийг зарцуулна. Хийгдэх бvтээн байгуулалтыг дурдвал бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга 16, Ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөлийн барилга нэг буюу 320 суудал, цэцэрлэгийн барилга ес буюу 1820 ор, сургуулийн спорт заал нэг баригдах бол сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар хийхэд 2.0 тэрбум төгрөгийг зарцуулна.
Түүнээс гадна улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг 17 буюу 1845 ор, 6400 суудалтай 11 сургууль шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар хийхэд 729.4 сая төгрөг зарцуулна. Мөн төрийн өмчийн концессийн жагсаалтаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга 72 баригдахаас 2015 онд 30 барилгыг ашиглалтад оруулна. Энэ ажлын хүрээнд 4980 суудалтай долоон сургууль, 640 ортой гурван цэцэрлэг байгуулагдана. Түүнээс гадна Нийслэлийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтаар 3160 суудалтай таван сургууль, 920 ортой таван цэцэрлэг, БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300.0 сая юанийн буцалтгүй тусламжаар 12140 суудалтай 20 сургууль баригдсанаар Улаанбаатарт гурван ээлжээр хичээллэдэг сургууль үндсэндээ байхгүй болох боломжтой гэж харж байгаа.
Мөн Дэлхийн банкны хөрөнгөөр 300 ортой гурван цэцэрлэг баригдана. Дээрх эх үүсвэрээр баригдаж байгаа барилгуудаас 2015 онд 1920 ор, 2880 суудалтай 16 ширхэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 3840 суудалтай долоон сургууль, 2125 ортой 20 цэцэрлэг ашиглалтад орсноор боловсролын салбарт ойрын жилүүдэд хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт болно гэж дүгнэж байгаа.
-Эрүүл мэндийн салбарт ямар ажлууд хийгдэх вэ?
-Эрүүл мэндийн салбар бол үе үеийн хотын удирдлагууд ихээхэн анхаарч ирсэн салбар юм. Энэ ч үүднээс нийслэлийн төсвөөс найман тэрбум 206,8 сая төгрөгийг зарцуулна. Үүнд Хан-уул дүүргийн түргэн тусламжийн төвд 2681,8 сая төгрөг, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд хүүхдийн эмнэлэг барьж эхлэхэд зориулан 2825,0 сая, эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулан 2700,0 сая төгрөг тус тус зарцуулна. Мөн нийслэлийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтаар 490 ортой гурван эмнэлэг байгуулагдахаар төлөвлөгөөнд тусгагдсан.
Д.Энхтүвшин