Залуучуудын орон сууцны корпораци байгуулах талаар ярилцлаа

Монголын Залуучуудын Холбооны V их хурал болж өндөрлөлөө. Залуучуудын холбоо их хурлаа 12 жилийн дараа хийж байгаа бөгөөд  МЗХ-ны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, МЗХ-ны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал солилцлоо.

Мөн энэ хурлаар инновацийн сан үүсгэн байгуулах тухай болон Залуучуудын орон сууцны корпораци байгуулах зэрэг залуучуудын өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж, хамтран шийдвэрлэх тал дээр гол анхаарлаа төвлөрүүлж ажиллахаар боллоо.

Түүнчлэн бүтээн байгуулалтын салбар залуучуудыг ажлын байраар ханган ажиллахыг Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан улс орон даяар өрнүүлэн ажиллах зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр болжээ.

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button