Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах иргэдийг бүртгэж байна

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрт 70 тэрбум төгрөгийг хуваарилсан билээ.

Энэ дагуу Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд, аж ахуй нэгжүүдийн төсөл, материалыг Засгийн газрын II байр, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүүлэх сангийн 108 тоотод ажлын өдрүүдэд хүлээн авч байна.

 

Ингэхдээ иргэд, аж ахуй нэгжүүдийн төслийг 2015 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17.30 цаг хүртэл ажлын өдрүүдэд хүлээн авна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг www.smefund.gov.mn цахим хаягаар авах боломжтой. 

Ами

Olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button