Эрдэнэт үйлдвэр аудитын шалгалтанд "бүдрэв"
Үндэсний аудитын газар, ОХУ-ын тооцооны танхимтай хамтарсан аудитын шалгалтын үеэр Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага болон худалдан авах ажиллагаанд зөрчил илэрсэн байна. Аудитын шалгалтыг 2012-2014 оны 9 дүгээр сар хүртэлх үйл ажиллагаанд оруулжээ.
Шалгалтын тайланд Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх албан тушаалтануудын үл ойлголцол их байсан. Мөн үйлдвэрт шаардлагагүй хэрнээ их хэмжээний бэлгэвч, ажлын хувцас өндөр үнээр худалдан авч нөөцөөлсөн зэрэг зөрчлүүд их байжээ. Энэ нь худалдан авах ажиллагаанд зөрчил байсан гэсэн үг юм. Шалгалтын тайланг хоёр улсын төлөөлөгчид гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Ами
Olloo.mn