Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийн уучлал хүссэн гурав дахь захидлыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ
Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэр бүлийнхэн нь мэдээлэл хийлээ. Тэд Ц.Мөнхбаяр хоёр удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүссэн өргөдлийг удаа дараа өгсөн.
Гэтэл саяхан Ерөнхийлөгч нэгэн ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо Ц.Мөнхбаяр надад хандсан захидал явуулаагүй. Би түүнээс уучлал хүссэн өргөдөл аваагүй гэсэн. Уг нь өргөдлийг Шүүхийн шийдвэрээр дамжуулан өгсөн байдаг. Ерөнхийлөгчид хандсан хоёр захидлыг мэдээгүй байна гэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газар хайнга хандсан гэж үзэж байна. Энэ бүгдийг эргэн харж, Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарт уучлал үзүүлээсэй гэж хүсэж байна гэж байлаа.
Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаяр галт зэвсэг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр долоон жилийн ял аваад байгаа билээ. Өнөөдөр цуг хоригдож байгаа Г.Болдбаатарын эрүүл мэндийн байдал хүнд байгаа. Тиймээс өнөөдөр Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийн Ерөнхийлөгчид хандсан гурав дахь захидлыг хүргүүлэх гэж байна гэв.
olloo.mn