СӨХ нэрийн цаана бизнесийн үйл ажиллагаа явж байгаад иргэд гомдолтой байна
Нийслэлийн иргэдийн хамгийн их бухимдлыг төрүүлдэг асуудлын нэг нь СӨХ-ын үйл ажиллагаа юм. Энэ асуудлаар ШӨХТГ-т иргэдийн тоо эрс ихэссэн байна. Тиймээс өнгөрсөн амралтын өдөр тус газраас СӨХ-той иргэдийн гомдлыг сонссон байна.
Уг уулзалтын үеэр СӨХ-ийн төлбөр өндөр байгаа, авсан төлбөрөө өөр зүйлд зарцуулдаг, орчны тохижилт үйлчилгээ муу, СӨХ-ийн удирдлагууд хариуцлагагүй ажилладаг. Түүнчлэн оршин суугчид өөрсдөө СӨХ-оо байгуулах ёстой байтал барилга барьсан компани нь СӨХ-ыг аваад мөнгө олох зорилгоор иргэдийн халаасыг сэгсрэх асуудал гарсаар байна. Өөрөөр хэлбэл СӨХ нэрийн цаана бизнесийн эрх ашиг, асар их мөнгөний сонирхол байдгийг иргэд онцолж маш их гомдолтой байгаагаа дурдацгааж байлаа.
Мөн 3500 төгрөгийн хураамж авдаг мөртлөө цэвэрлэгээ үйлчилгээ сайн, иргэдийнхээ төлөө ажилладаг үлгэр жишээч СӨХ-ууд байхад ашиг орлого олохын төлөө оршин суугчдыг хохироож, туйлдуулж байгаа асуудлыг ШӨХТГ-аас шийдэж, үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж байна.