407, 409 дүгээр хорих ангиудад гэнэтийн шалгалт хийсэн байна
Нийслэлийн прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокуроруудын хамтарсан зөвлөгөөн”-ийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус прокурорын газрын хурлын танхимд зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнд Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорууд бүрэн хамрагдсан ба уг зөвлөгөөнөөр прокуроруудаас шалгалт, судалгаа хийхдээ анхаарах асуудал болон Нийслэлийн прокурорын газраас хорих 407, 409 дүгээр ангийн үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгасан шалгалтын дүн зэрэг асуудлуудыг ярилцсан байна.
Ами
Olloo.mn